Gerelnews
Post

Соёл урлаг

2026, 10-р сар 14}

Японд хүмүүс клубт бүжиглэх бус, DJ-ийн намуухан хөгжимд ном унших шинэ тренд дэлгэрч байна

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Японы Токио хотод шөнийн клубыг ном унших орчин болгосон “Жүси Бүүк Рэйв” (JUCY BOOK RAVE) нэртэй арга хэмжээ дэлхий дахины анхаарлыг татаж байна.


Есдүгээр сарын 26-нд Шимокитазава (Shimokitazawa) дүүргийн Спрэд (SPREAD) хөгжмийн клубт болсон тус арга хэмжээнд хүмүүс бүжиглэхийн оронд бүжгийн талбай дээр тухлан сууж, DJ-ийн намуухан хөгжим сонсонгоо ном уншжээ.

Арга хэмжээг зохион байгуулсан баг болох Жүси (JUCY) нь 2025 оноос “Жинхэнэ уран зохиолыг дуустал нь уншиж байж гардаг өрөө” нэртэй уншлагын уулзалтыг сар бүр зохион байгуулж, нэг удаад 10–60 орчим хүн оролцуулж ирсэн байна. Харин энэ удаад ном уншихыг уламжлалт номын сан, уншлагын клубээс өөр орчинд мэдрүүлэхийг зорьж уг үйл ажиллагааг зохион байгуулжээ. Оролцогчдод зориулан клубын талбайг аль болох тав тухтай байхаар тохируулан зассан ба өөрсдийн номоо авчрах боломжийг өгчээ. Өглөөний 10:00 цагаас эхэлсэн арга хэмжээний үеэр DJ болон амьд хөгжмийн уран бүтээлчид уншлагад саад болохооргүй намуухан хөгжим тоглосон байна. Үдээс хойш харин хөгжмийн хэмнэл нэмэгдэж, хүмүүст номоо үргэлжлүүлэн уншихын зэрэгцээ хөгжим сонсож, бүжиглэх боломж бүрдүүлсэн байжээ.

“Жүси Бүүк Рэйв” (JUCY BOOK RAVE) нь клуб гэдэг орон зайг зөвхөн бүжиг, чанга хөгжимтэй холбон ойлгох бус, ном унших, хөгжим сонсох, бусадтай нэг орчинд тайван тухтай байх боломжтой орчин гэдгийг харуулж чадсан арга хэмжээ болсон хэмээн олон нийт сайшааж байна.

Зохион байгуулагчдын мэдээлснээр урьдчилсан тасалбар худалдаанд гарснаас хойш гуравхан хоногийн дотор дуусчээ. 

Эх сурвалж: Спрэд (SPREAD)-ийн албан ёсны хөтөлбөр, Жүси (JUCY)-ийн албан ёсны мэдээлэл

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!