Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 12}

Сэтгүүлч Т.Шинэбаярыг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргажээ

Л.АззаяаЛ.Аззаяа

“Дэнс.мн” сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Шинэбаярыг 2026 оны Аравдугаар сарын 11-нд Дүүргийн Эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрээр 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор болжээ.


Прокурорын байгууллагаас түүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагаа явуулах санал гаргасныг шүүх хэлэлцэн, шийдвэрлэсэн байна. Цагдан хорих хугацааг Аравдугаар сарын 11-нээс тооцож, Арваннэгдүгээр сарын 11-нд дуусахаар тусгажээ.

Т.Шинэбаярыг энэ сарын 10-ны өдрийн 05:10 цагаас эхлэн хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчилсан бөгөөд уг шийдвэрийг шүүх өмнө нь хүчинтэйд тооцсон байна.

Түүнийг цагдан хорих болсон хэрэг нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзоригийн гаргасан гомдолтой холбоотой аж. Тус гомдолд нэр бүхий цахим хуудсаар нийтийн албан тушаалтны нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараасан гэх асуудлыг дурджээ.

Одоогоор хэрэг бүртгэлтийн ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд сэтгүүлч Т.Шинэбаярын гэм буруутай эсэхийг шүүх эцэслэн тогтоогоогүй байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!