Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 08}

Монголчуудын 40.3 хувьд бамбай булчирхайн зангилаа илэрчээ

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Монгол Улсад 2022–2023 онд хэрэгжүүлсэн эрүүл мэндийн эрт илрүүлгийн мэдээлэлд тулгуурласан судалгаагаар шинжилгээнд хамруулсан насанд хүрэгчдийн 40.3 хувьд бамбайн зангилаа илэрчээ.


Уг судалгааг АШУҮИС, Эрүүл мэндийн яам, Улсын гуравдугаар төв эмнэлгийн судлаачид хамтран 2022–2023 оны улсын хэмжээний эрт илрүүлгийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсний эцэст гаргасан бөгөөд уг судалгааг 2026 оны Зургаадугаар сарын 8-нд олон улсын Frontiers in Cardiovascular Medicine сэтгүүлд нийтэлсэн байна. Судалгааны эцсийн шинжилгээнд бамбайн хэт авиан шинжилгээ хийлгэсэн 36,395 насанд хүрэгчийн мэдээллийг ашиглажээ.

Судалгаанд хамруулсан 36,395 хүний 14,651 буюу 40.3 хувьд бамбайн зангилаа илэрсэн. Харин насны бүтцийн ялгааг статистикийн аргаар тохируулсны дараах тархалт нийт оролцогчдын дунд 32.1 хувь байжээ. Энэ үзүүлэлт эрэгтэйчүүдэд 19.8 хувь, эмэгтэйчүүдэд 39.2 хувь байсан бөгөөд бамбай булчирхайн зангилааны тархалт нас ахих тусам нэмэгдсэн байв. Мөн бусад хүчин зүйлийг тооцсон статистик шинжилгээгээр нас, эмэгтэй хүйс, таргалалт болон зүрх судасны өндөр эрсдэл нь бамбайн зангилаатай байхтай холбогдсон аж.

Энэхүү судалгаа нь Монгол Улсын хэмжээнд бамбайн зангилааны тархалтыг зүрх судас, бодисын солилцооны эрсдэлт хүчин зүйлстэй хамтатган судалсан анхны томоохон судалгааны нэг хэмээн салбарын мэргэжилтнүүд дүгнэжээ.

Эх сурвалж: Byambasukh O. нар, High prevalence of thyroid nodules and their association with cardiometabolic risk in Mongolia, Frontiers in Cardiovascular Medicine, 2026.06.08.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!