Gerelnews
Post

Спорт

2026, 10-р сар 01}

12 настай Ц.Ананд шатрын спортын мастер цол хүртжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Тэрбээр дотоодын чансаагаа 2100, олон улсын чансаагаа 2200-гаас давуулж, Монгол Улсын шатрын спортын мастерын болзол хангасан байна. Ц.Ананд нь 2014 онд төрсөн бөгөөд шатрын спортоор хичээллэж эхэлснээсээ хойш өсвөрийн олон улсын болон дотоодын тэмцээнүүдэд амжилттай оролцож иржээ.


2026 оны есдүгээр сарын 13-ны байдлаар “Цагаан бэрс-2026” өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний U12 ангиллын урьдчилсан жагсаалтад 2103 дотоодын рейтингтэйгээр нэгдүгээрт эрэмбэлэгдсэн байна.  Мөн Есдүгээр сарын 20-нд өндөрлөсөн П.Жигжидсүрэнгийн нэрэмжит өсвөрийн шатарчдын тэмцээний U13-18 ангилалд Ц.Ананд 2103 рейтингтэйгээр өрсөлдөж, долоон өргөөс 6.5 оноо авч тэргүүн байр эзэлжээ. Тэрбээр зургаан өрөгт хожиж, нэг өрөгт тэнцсэн байна.

Түүний өмнөх амжилтуудаас дурдвал, 2026 оны Улаанбаатар хотын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах тэмцээний 12 насны эрэгтэйчүүдийн ангилалд 2041 рейтингтэйгээр оролцож байжээ. Ц.Анандын шатрын амжилт сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөж байгаа бөгөөд одоогоор Монголын өсвөрийн шатрын ирээдүйтэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!