Б.Баатарт энэ сарын 25-ны өдрөөс эхлэн хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Тэрбээр уг шийдвэрийг эс зөвшөөрч, хилийн хоригийг цуцлуулах хүсэлтээр шүүхэд гомдол гаргасан байна. “Херо энтертайнмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал, найруулагч Б.Баатарт авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ.
Түүний гаргасан гомдлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчид өнөөдөр буюу Аравдугаар сарын 1-нд хэлэлцжээ. Шүүхээс Б.Баатарын гомдлыг хүлээн авахаас татгалзаж, түүнд авсан хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн байна.
Өмнө мэдээлснээр Б.Баатарыг бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө шилжүүлэн авсан гэх хэргээр залилах болон мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татан шалгаж байгаа юм. Ингэснээр Б.Баатарт тавьсан хилийн хязгаарлалт одоогоор үргэлжилж байна.

