Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 29}

Д.Даваабаяр: Шатахууны нөөц бүрдэж амжихгүй, шууд ШТС руу ачилт хийж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Шатахууны хангамжийн шуурхай штабын ээлжит хуралдаанаар шатахууны импорт, нөөц болон нийлүүлэлтийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2026.09.29/ АҮЭБЯ-ны газрын тосны дарга Д.Даваабаяр мэдээллээ.


Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангаж байгаа бөгөөд есдүгээр сарын 28-ны байдлаар нийт 357 мянган тонн шатахуун импортолсон байна. Үүнээс 157.3 мянган тонн нь АИ-92 автобензин, 188.5 мянган тонн нь дизель түлш, 11 мянган тонн нь онгоцны түлш аж.

Одоогоор улсын хэмжээнд АИ-92 автобензин 120.5 мянган тонн буюу 10 хоногийн нөөцтэй байна. Харин дизель түлш 85.6 мянган тонн буюу 21 хоног, онгоцны түлш 14.67 мянган тонн буюу 23 хоногийн нөөцтэй байгаа бол АИ-95 автобензиний нөөц 14 хоногийн хэмжээнд байна. Есдүгээр сарын 28-нд Улаанбаатарын 168 ШТС-д 1,848 тонн, орон нутгийн 78 ШТС-д 1,002 тонн АИ-92 автобензин нийлүүлжээ.

Мөн БНХАУ-аас 5,000 тонн АИ-92 импортолж, Замын-Үүдээр шилжүүлэн ачиж, дотоодын зах зээлд нийлүүлж эхэлсэн байна. Харин ОХУ-аас захиалсан 115 мянган тонн АИ-92 Монголын хилээр одоогоор орж ирээгүй бөгөөд ОХУ-ын үйлдвэр болон төмөр замд ачилт хийж байгаа аж. Түүнчлэн шатахуун тээвэрлэж буй вагон-цистерний эргэлт удааширч, Улаанбаатарын төмөр замд 1,200 орчим вагон байгаа нь нийлүүлэлтэд хүндрэл үүсгэж байна. Агуулахын нөөц бүрэн бүрдээгүй байгаа учраас төмөр замаар орж ирсэн шатахууныг буулгамагц ШТС-үүдэд шууд түгээж байна. Үүнээс шалтгаалан зарим шатахуун түгээх станцад түр хугацаанд тасалдал, дараалал үүсэж байгаа талаар шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!