Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 28}

Баянгол дүүрэгт 20 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхэлжээ.


Баянгол дүүргийн холбогдох байгууллагууд нийтийн эзэмшлийн талбайд судалгаа хийж, дүүргийн хэмжээнд 500 орчим байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах боломжтой гэж үзсэн байна. Үүнээс эхний ээлжид 20 байршлыг сонгон тохижуулж, мод, бут сөөг тарихаар болжээ. Уг ажлын эхлэлийг 2026 оны Есдүгээр сарын 22-нд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 73 дугаар сургуулийн баруун талын нийтийн эзэмшлийн талбайд тавьсан байна. Тус талбайд гүйлс, буйлс, монос, гацуур, шар хайлаас зэрэг таван төрлийн 100 гаруй мод тарьжээ.

Бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах байршлууд

2 дугаар хороо

* Далан дагуух 1386 ам метр талбай

* Далан дагуух 2172 ам метр талбай

3 дугаар хороо

* 73 дугаар сургуулийн баруун тал, явган замын дагуух 900 ам метр талбай

* “Вояаж” зочид буудлын урд талын 180 ам метр нийтийн эзэмшлийн талбай

7 дугаар хороо

* 25 дугаар байрны баруун талын 1050 ам метр талбай

8 дугаар хороо

* “Хөгжил” хотхоны хажуу талын 1000 ам метр талбай

12 дугаар хороо

* 6А байрны хажуу талын 619 ам метр талбай

18 дугаар хороо

* 77 дугаар байрны урд талын 300 ам метр талбай

* 50 дугаар байрны зүүн тал, Хутагтын зам дагуух 270 ам метр талбай

* “New World Tower”-ийн авто зам дагуух 123 ам метр талбай

19 дүгээр хороо

* Хутагтын зам дагуух 169 ам метр талбай

24 дүгээр хороо

* “Алтай” хотхоны автобусны буудлын орчмын 320 ам метр талбай

26 дугаар хороо

* Нарны гүүрийн дагуух 1390 ам метр талбай

* Нарны гүүрийн дагуух хоёр дахь байршил

* Хараагүйчүүдийн төвийн урд талын 980 ам метр талбай

27 дугаар хороо

* Нарны зам дагуу, “Хермес” худалдааны төвийн замын эсрэг талын 280 ам метр талбай

30 дугаар хороо

* ХД-27 байрны урд талын 149 ам метр талбай

* 25 дугаар байрны урд тоглоомын талбайн 140 ам метр талбай

32 дугаар хороо

* 15 дугаар байрны баруун тал

* АОС-1-ийн урд, Гэмтлийн эмнэлгийн зам дагуух 332 ам метр талбай

34 дүгээр хороо

* 19 дүгээр байрны хойно, 21 дүгээр байрны урд талын 197 ам метр талбай

* 19 дүгээр байрны зүүн талын тоглоомын талбайн 441 ам метр талбай

Эдгээр талбайд мод, бут сөөг тарьж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрүүлэх ногоон орчин бүрдүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр өмнө нь ашиглалт багатай байсан нийтийн эзэмшлийн талбайг тохижуулж, оршин суугчдад ойрхон ногоон байгууламж бий болгох юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!