Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 25}

Иргэд: Чуулгандаа сууж байж ажил нь явна. Ажлаа хийхгүй байж яаж ажил нь явах вэ. Иргэдийн асуудлыг шийдэхийн тулд гишүүд чуулгандаа суух хэрэгтэй

Л.АззаяаЛ.Аззаяа

Есдүгээр сарын 25-ны 13:30 цагаас иргэд Төрийн ордны баруун хаалган дээр цуглан, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийг чуулгандаа сууж, үүрэгт ажлаа хийхийг шаардлаа. Мөн Оюу толгойн ногдол ашгийг иргэдэд хүртээх ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв.


Жагсаалд оролцож буй иргэн “Чуулгандаа сууж байж ажил нь явна. Ажлаа хийхгүй байж яаж ажил нь явах вэ. Иргэдийн асуудлыг шийдэхийн тулд гишүүд чуулгандаа суух хэрэгтэй” хэмээн хэллээ.

Мөн иргэдийн зүгээс Монгол Улсын баялгаас бий болж буй орлого иргэдэд бодитоор хүрэх ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байв. Тухайлбал, Оюу толгойн ногдол ашгаас 2027 онд гурван их наяд төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцсон. Засгийн газрын мэдээллээр уг хөрөнгийн хоёр их наядыг нийгэм, эдийн засаг болон дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд зарцуулж, нэг их наядыг Хуримтлалын сангаар дамжуулан иргэдийн эрүүл мэнд, боловсрол, ипотекийн санхүүжилтэд зарцуулахаар төлөвлөжээ. Харин жагсаалд оролцож буй иргэд Оюу толгойн ногдол ашиг зэрэг уул уурхайн баялгаас бий болж буй орлогыг иргэдэд шууд хүртээх шаардлагатай гэж үзэж байна. Тэдний зүгээс уг мөнгийг зөвхөн төрийн шийдвэрээр тодорхой салбар, төсөлд зарцуулах бус иргэдийн амьдралд бодитоор хүргэх нь чухал гэдгийг онцоллоо. Иргэдийн хувьд “ард түмний баялгаас орж ирж байгаа мөнгийг ард түмэн өөрсдөө хүртэх ёстой” гэж үзэж байна. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!