Долоо хоног бүрийн даваа гарагт хуралддаг УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр /2026.09.21/ 10.00 цагаас хуралдана.
Тодруулбал, УИХ дахь МАН, АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөл хуралдахаар товложээ. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалт одоогоор тодорхойгүй байна. Гэхдээ МАН-ын бүлэг гишүүдийн ирцтэй холбоотой үүсээд буй нөхцөл байдлыг хэлэлцэх бол АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлэгт авсан завсарлагаа сунгах эсэх асуудлыг хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Бүлгийн хуралдаанаас гарсан шийдвэр, байр суурийг бид эргэн мэдээлнэ.

