Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 15}

“Солонго-1, 2” төслийн 2042 айлын орон сууцны 1 м² талбайн үнэ 4,428,000 төгрөгөөр тооцогджээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Э.Бат-Амгалан Сайдын өнөөдөр өгсөн мэдээллээр эхний ээлжийн орон сууцны 1 м² талбайн үнийг 4,428,000 төгрөгөөр тооцож байгаа аж.


Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй “Солонго-1, 2” орон сууцны төслийн эхний ээлжийн 2042 айлын байрны 1 м² талбайн үнийг 4,428,000 төгрөгөөр тооцохоор болсон байна. Тус орон сууцанд иргэдийг хамруулах сонгон шалгаруулалтыг ирэх 10 дугаар сард цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ.

“Солонго-1” /MON-18/, “Солонго-2” /MON-19/ төсөл нь Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд нийт 17.19 га талбайд 5002 айлын орон сууц барих зорилготойгоор хэрэгжиж байгаа ба төслийн барилга угсралтын ажил 2024 оны 3 дугаар сарын 1-нд эхэлсэн бөгөөд БНСУ-ын Засгийн газраас 266,885,000 ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж байгаа юм. Нийт 66 блок барилга барихаар төлөвлөснөөс 4195 нь хоёр өрөө, 807 нь гурван өрөө орон сууц байна.

Эхний ээлжийн 2042 айлын орон сууц ашиглалтад орох шатанд хүрчээ

Төслийн эхний ээлжийн 27 блок, 2042 айлын орон сууцны барилга угсралтын ажил дуусаж, 2026 оны 6 дугаар сард улсын комисс ажилласан байна. Харин үлдсэн 2960 айлын орон сууцыг 2027 оны 3 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж.

Тухайлбал:

* 41 м² — 181,548,000 төгрөг

* 42 м² — 185,976,000 төгрөг

* 46 м² — 203,688,000 төгрөг

* 47 м² — 208,116,000 төгрөг

* 49 м² — 217, - төгрөг

* 52 м² — 230,256,000 төгрөг

Мөн орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 15 хувь болгон бууруулахаар ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Сонгон шалгаруулалтыг 10 дугаар сард эхлүүлнэ

“Солонго-1, 2” төсөлд иргэдийг есөн зорилтот бүлгийн шалгуураар хамруулах бөгөөд сонгон шалгаруулалтыг цахимаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Э.Бат-Амгалан Сайдын мэдээлснээр сонгон шалгаруулалтыг 10 дугаар сарын 10-наас эхлүүлж, 14 хоногийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна. Сонгон шалгаруулалтыг 100 онооны системд үндэслэн, хүний оролцоогүйгээр, программын тусламжтай зохион байгуулахаар ажиллаж байгаа аж. Шалгарсан иргэдийг 11 дүгээр сарын 1-нээс орон сууцандаа оруулах төлөвлөгөөтэй байна. Тус орон сууцыг иргэдэд түрээслээд өмчлөх хэлбэрээр эзэмшүүлэх бөгөөд үлдэгдэл төлбөрийг холбогдох нөхцөлийн дагуу төлөх юм.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!