Gerelnews
Post

Нийгэм

2026, 9-р сар 14}

Anthropic-ийн захирал Дарио Амодей хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулахыг уриалав

Админ сэтгүүлчАдмин сэтгүүлч

Claude-ыг хөгжүүлэгч Anthropic компанийн гүйцэтгэх захирал Дарио Амодей хиймэл оюун ухааны загваруудын хөгжлийн хурдыг сааруулж, аюулгүй байдлын арга хэмжээнд илүү хугацаа зарцуулахыг уриалжээ.


CNN-ийн мэдээлснээр, Амодей Есдүгээр сарын 12-нд нийтэлсэн 3800 орчим үгтэй нийтлэлдээ хиймэл оюуны чадавх сүүлийн саруудад эрчимтэй нэмэгдэж байгаа тул хөгжлийн хурд болон аюулгүй байдлын арга хэмжээний хооронд тэнцвэр бий болгох шаардлагатай гэж үзсэн байна.

Энэхүү нийтлэлээр дамжуулан тэрээр хиймэл оюуны хөгжлийг бүрэн зогсоох санал гаргаж байгаа юм биш. Харин компаниуд шинэ, илүү хүчирхэг загвар хөгжүүлэхдээ тэдгээрийн аюулгүй байдлыг хангахад зохих хэмжээний цаг хугацаа зарцуулах хэрэгтэй гэжээ. Тэрбээр хиймэл оюуны системийг (AI) кибер халдлага, биотерроризм, эдийн засагт ноцтой хүндрэл учруулах аливаа үйл ажиллагаанд сөргөөр ашиглах эрсдэл байгааг дурдсан байна. Үүний тулд компаниудын аюулгүй ажиллагааг шалгах бие даасан хөндлөнгийн үнэлгээний баг ажиллуулах, салбарын хэмжээнд нийтлэг стандарт тогтоох, улмаар улс орнууд хамтран ажиллах гурван үе шаттай арга хэмжээг санал болгожээ.

OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Алтман Амодейн саналыг дэмжиж, компанийн үйл ажиллагаатай танилцах өргөн эрх бүхий хөндлөнгийн үнэлгээний баг ажиллуулах санааг OpenAI мөн хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн байна. xAI компанийн Илон Маск мөн Амодейн байр суурийг дэмжсэн бол Google DeepMind-ийн тэргүүн Демис Хассабис хиймэл оюуны хөгжлийн хурдыг сааруулах шаардлагатай гэсэн байр суурийг ч мөн илэрхийлжээ.

Эх сурвалж: CNN

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!