Gerelnews
Post

Улс төр

2026, 9-р сар 14}

Л.Энх-Амгалан: Excel файлыг сугалж авч улс төр хийж байна

Л.АззаяаЛ.Аззаяа

Л.Энх-Амгалан “Хэдэн зуун мянган файлаас ганцхан файлыг сугалж авч, төрийн хуйвалдаан хийхийг оролдож байна” хэмээн шүүмжилжээ.


Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургууль төрөөс хувьсах зардал авах гэж байсан гэх асуудал олон нийтийн шүүмжлэл дагуулж, улмаар Ерөнхий сайдыг огцруулах ёстой гэх байр суурь ч гараад байна.

Энэ асуудлаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдээлэл хийж, олон нийтэд тарсан Excel файл нь эцсийн шийдвэр биш, зөвхөн ажлын хүснэгт байсан гэж тайлбарлав.

Түүний хэлснээр, уг файлыг УИХ-ын гишүүн А.Ариунзаяагийн бэр О.Саранчулуун олон нийтэд дэлгэсэн бөгөөд ажлын хүснэгтээс ганц файлыг салгаж авч улс төрийн зорилгоор ашиглаж байна гэж үзэж байгаа аж.

Л.Энх-Амгалан “Хэдэн зуун мянган файлаас ганцхан файлыг сугалж авч, төрийн хуйвалдаан хийхийг оролдож байна” хэмээн шүүмжилжээ.

Мөн өмнө нь олон нийтэд тарсан мэдээлэлд Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их Засаг Кинг” сургуульд 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор тусгасан гэх асуудал яригдсан. Харин Боловсролын сайд уг мэдээлэлтэй холбоотойгоор хувийн сургуульд санхүүжилт олгох эцсийн жагсаалт батлагдаагүй гэж мэдэгдсэн байна. 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!