Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Богд уулын Бага тэнгэрийн амны баруун урд зүгт өнөөдөр буюу есдүгээр сарын 3-ны 11:49 цагт ойн гал түймэр гарсан тухай дуудлага Онцгой байдлын ерөнхий газарт иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах ангиудын 30 гаруй алба хаагч гал түймрийг унтраахаар ажиллаж байна.
Алба хаагчдыг очиход 20х30 метрийн хэмжээтэй талбай шатаж байсан бөгөөд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байгаа талаар ОБЕГ-аас мэдээллээ.

