Gerelnews
Post

Нийгэм

2026, 6-р сар 05}

Өнөөдөр Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна

AdminAdmin

Жил бүрийн зургадугаар сарын 5-ны өдрийг дэлхий нийтээрээ Дэлхийн байгаль орчны өдөр болгон тэмдэглэдэг. Энэхүү өдрийг 1972 онд Шведийн Стокгольм хотноо болсон НҮБ-ын Хүний хүрээлэн буй орчны асуудлаарх бага хурлын шийдвэрийн дагуу бий болгож, 1973 оноос эхлэн тэмдэглэж ирсэн түүхтэй.


Дэлхийн байгаль орчны өдөр нь байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлын хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол, бохирдол зэрэг хүн төрөлхтний өмнө тулгамдаж буй асуудлуудад олон нийтийн анхаарлыг хандуулж, бодит үйл ажиллагааг өрнүүлэхийг уриалдаг.

2026 оны Дэлхийн байгаль орчны өдрийг “Уур амьсгалын төлөө. Бидний ирээдүйн төлөө”  уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэхүү уриа нь байгальд суурилсан шийдлүүдийг дэмжих, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хамтын хүчин чармайлтыг нэмэгдүүлэх, байгалийн нөөцийг хамгаалан тогтвортой ирээдүйг бүтээхэд улс орон, байгууллага, иргэн бүрийн оролцоо чухал.

Өнөөдөр дэлхийн 150 гаруй улс орон Дэлхийн байгаль орчны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!