Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 26}

Хүүхдүүдийн 26.2 хувь нь сургуулийн орчинд шударга бус байдал мэдэрдэг гэжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар хамтран хүүхдийн шударга байдлын талаарх ойлголт, үзэл бодлыг тодруулах зорилгоор 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 10–18 насны 274 хүүхдийг хамруулсан “Шударга байдал хүүхдийн нүдээр” судалгааг хийж, үр дүнг Аравдугаар сарын 23-нд /2026.10.23/ танилцууллаа. Судалгаанд оролцогчдын 26.2 хувь нь сургуулийн орчинд, ялангуяа багш нарын харилцаанаас шударга бус байдлыг мэдэрдэг гэж бичжээ.


Судалгаагаар хүүхдүүд шударга байдлыг хэрхэн ойлгодог, өдөр тутмын амьдралдаа ямар нөхцөлд шударга бус байдалтай тулгардаг талаар тодруулахыг зорьсон байна. Ингэхдээ хүүхдүүдийн санаа бодлыг эссэ, бичвэр, гар зураг, гэрэл зургаар илэрхийлүүлж, ганцаарчилсан болон фокус бүлгийн ярилцлагын аргыг ашиглажээ.

Судалгааны үр дүнг танилцуулах уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсролын яам, Авлигатай тэмцэх газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын төлөөлөл болон бусад албан хаагч оролцсон байна.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан судалгааны үр дүн, зөвлөмжид үндэслэн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, шийдлүүдийг бодитой хэрэгжүүлэхэд анхаарна гэв. Мөн судалгааны үр дүнг Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хуралд танилцуулахаар төлөвлөж байгааг мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!