Gerelnews
Post

Эрүүл мэнд

2026, 10-р сар 16}

Гар, хөл, амны өвчний тохиолдол 10 мянгыг давжээ

Л.АззаяаЛ.Аззаяа

Монгол Улсад 2026 оны эхний есөн сард гар, хөл, амны өвчний 10,049 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 8,389 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт юм. Тодруулбал, 2025 оны эхний есөн сард уг өвчний 1,660 тохиолдол бүртгэгдэж байжээ.


Үндэсний статистикийн хорооны мэдээллээр нийт халдварт өвчний тохиолдол өмнөх оны мөн үеэс 18.5 хувиар буурч, 43,602-оос 35,543 болжээ. Харин гар, хөл, амны өвчлөл болон мөөгөнцрийн халдвар нэмэгдсэн байна. Мөөгөнцрийн халдварын тохиолдол 724-өөс 1,216 болж, 68 хувиар өсжээ.

Гар, хөл, амны өвчин нь голчлон бага насны хүүхдүүдэд тохиолддог халдварт өвчин юм. Халдвар бохир гар, эд зүйлс болон өвчтэй хүний шүүрлээр дамжих боломжтой тул хүүхдийн гарын ариун цэврийг сайтар сахиулж, тоглоом, хэрэглэдэг эд зүйлсийг тогтмол цэвэрлэх шаардлагатай.

Хүүхэд халуурах, ам болон гар, хөлөөр тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл цэцэрлэг, сургуульд явуулахгүй, эмчид хандаарай. Ялангуяа хүүхэд шингэн ууж чадахгүй болох, шээс нь цөөрөх, хэт нойрмоглох шинж илэрвэл яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Үндэсний статистикийн хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төв

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!