Gerelnews
Post

Улс төр

2026, 8-р сар 25}

Ерөнхий сайд Н.Учрал “Loro Piana” компанийн гүйцэтгэх захиралтай уулзлаа

AdminAdmin

Ерөнхий сайд Н.Учрал дэлхийн тансаг зэрэглэлийн ноолуурын брэнд “Loro Piana” компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арнутай уулзаж, Монгол ноолуурын чанар, үнэ цэнийг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцжээ.


“Loro Piana” компани Монголын малчидтай олон арван жил хамтран ажиллаж, ноолуурын хэмжээнээс илүү чанарт анхаарч ирснийг Ерөнхий сайд онцоллоо. Мөн Сүхбаатар аймгийн таван суманд хэрэгжүүлж буй “Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөөр малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ бэлчээр, хөрс, биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр ажиллаж буйг дурджээ.

Тэрбээр “Монгол ноолуур дэлхийн хамгийн үнэтэй хувцасны түүхий эд болж байна. Ноолуур чанартай байх тусам илүү үнэд хүрдэг. Тиймээс ноолуураа Монголдоо ээрч, нэхэж, сүлжиж, ажлын байр, орлогыг эх орондоо үлдээх ёстой” хэмээн онцоллоо. 

Засгийн газар түүхий эд экспортлохоос илүү өндөр үнэ цэн шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох бодлого баримталж буйг мөн тэмдэглэв.

Ингэснээр малчин олон ямаатай байснаараа бус, чанартай ноолуур бэлтгэснээрээ илүү орлого олох, бэлчээрээ хамгаалах нь зардал бус орлогоо нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт болох боломж бүрдэх юм.

Ерөнхий сайд Н.Учрал “Монгол ноолуур түүхийгээрээ биш, ‘Монголд үйлдвэрлэв’ гэсэн шошготойгоор дэлхийн зах зээлд илүү өндөр үнэд хүрэх юм” гэв.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!