Gerelnews
Post

Улс төр

2025, 6-р сар 04}

"Өөртөө ялагдсан" Л.Оюун-Эрдэнэ

AdminAdmin

Ер нь Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг явуулахаар байгуулагдсан гэх атлаа анхны бодитой хөдөлсөн төслөө Ерөнхий сайд нь өөрөө Женко Х.Баттулгатай нийлж жагсагчидтай үгүйсгэсэн нь цүнхнээс ч илүү хортой ёс зүйн асуудал юм.


Өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлуудыг харахад Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын хамгийн том “Түгжил” нь өөрөө байсан нь хэн бүхэнд ил баримтуудаар батлагдаж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ураны гэрээг Н.Учралд даалгаад, Женкотой нийлж араас нь "Хутгалжээ" гэхэд хилсдэхгүй ээ.

Энэ нь Ураныг эсэргүүцсэн тэмцэгчид Л.Оюун-Эрдэнийг аврах жагсаал хийснээр нотлогдож буй юм. Жагсаалын гол дүрүүдэд Үнэн ба Зөв намын А.Отгонбаатар, Босоо хөх Монголын нэр бүхий хүмүүсийн баримтаар батлагдаж байна. 

Ер нь Л.Оюун-Эрдэнийн Хамтарсан Засгийн газар 14 мега төслийг явуулахаар байгуулагдсан гэх атлаа анхны бодитой хөдөлсөн төслөө Ерөнхий сайд нь өөрөө Женко Х.Баттулгатай нийлж жагсагчидтай үгүйсгэсэн нь цүнхнээс ч илүү хортой ёс зүйн асуудал юм. Үүнийг Л.Оюун-Эрдэнийг огцруулах УИХ-ын чуулганаар Г.Дамдинням гишүүн нотолсон. Өөрийнхөө Засгийн газрын мега төсөл, ХЭГ-ын даргадаа даалгасан ажлаа хувийн компани, дэмжигчдээрээ ар нуруунаас нь чулуу шидүүлсэн нь Монголын улс төрд огт үлдэж болохгүй гажуудал юм. Зүйрлэвэл, Н.Энхбаяр Мянганы зам, С.Баяр Атрын 4-р аян, Н.Алтанхуяг Гудамж төслөө, хариуцсан сайдынх нь хувийн ажил мэт харлуулж, өөрийнхөө Засгийн газрын зорилтыг үгүйсгэж байсан өөр түүх үгүй билээ.

 

 

 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!