Gerelnews
Post

Улс төр

2025, 5-р сар 23}

МОНГОЛ УЛС, БНКУ-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ТЭТГЭВРИЙН АСУУДЛААР ХАМТРАН АЖИЛЛАХ ХУУЛИЙН ТӨСӨЛ УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ДЭМЖИГДСЭНГҮЙ

AdminAdmin

Монгол Улс, БНКУ-ын засгийн газар хоорондын тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах хуулийн төсөл уих-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжигдсэнгүй


2025 оны тав дугаар сарын 9-ний өдөр Монгол Улсын Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Казахстан Улсын Засгийн газар хоорондын Тэтгэврийн асуудлаар хамтран ажиллах тухай хэлэлцээрийг соёрхон батлах тухай” хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн ч, санал хураалтаар дэмжлэг авсангүй.

Тус хэлэлцээр нь хоёр улсын иргэдийн хөдөлмөрлөсөн хугацааг харилцан тооцон, нийгмийн даатгалын эрхийг хангах замаар өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжийг бүрдүүлж, гадаадад ажилласан Монгол иргэдийн нийгмийн баталгааг дээшлүүлэх чухал ач холбогдолтой байсан юм. 

Гэвч сүүлийн үед улс төрийн орчинд үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан зарим гишүүд олон байнгын хорооны хурал зэрэг давхцах, чуулганы нэгдсэн хуралдаанд сууж амжихгүй байх зэргээс шалтгаалж уг хуулийн төсөл уналаа.


Үүний улмаас олон жилийн хөдөлмөрийн үр шимийг хүртэж тэтгэвэрт гарах боломжийг хүлээж байсан олон зуун иргэний эрх ноцтойгоор зөрчигдөж, тэдний амьдралын баталгаанд тодорхойгүй байдал үүсэж байна.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!