Өнөөдөр /2026.04.24/ өдөр “Барилга экспо” 39 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн нээлтээ хийж байна.
Энэ удаагийн “Барилга экспо” үзэсгэлэн яармаг нь Монгол Улсад Барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Ирээдүйн инновац, технологийн дэвшлийг тодорхойлох чухал ач холбогдолтой үзэсгэлэнд 20 гаруй орны барилгын салбарын төлөөлөл 400 орчим байгууллага оролцож байна.
Үзэсгэлэнг нээж ХББОС-ын сайд Э.Бат-Амгалан хэлсэн үгэндээ “Барилгын салбарын асуудал нь улсын эдийн засгийн өсөлт, нийгмийн хөгжил, иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад шууд нөлөөлөл үзүүлдэг тул, салбарын сайдын хувьд та бүхний гаргасан аливаа зөв зүйтэй, санал санаачилгыг улсын хөгжлийн бодлогод тусгаж, хэрэгжилтийг хангаж, бүх талаар дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлье” гэв.
“Барилга экспо” олон улсын үзэсгэлэн өнөөдрөөс эхлэн гурван өдрийн турш Буянт ухаа спортын ордонд зохион байгуулагдах юм.
Эх сурвалж: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам