Gerelnews
Post

Улс төр

2026, 11-р сар 11}

Хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын татварыг чөлөөлөх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барина

Л.АззаяаЛ.Аззаяа

Иргэдийн хувийн хэрэгцээний гарааш, авто зогсоолын нэгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. УИХ-ын гишүүн А.Ганбаатар уг хуулийн төслийг энэ оны Тавдугаар сараас боловсруулж, Есдүгээр сарын 11-нд D-Parliament цахим хуудсаар олон нийтийн санал авч, Засгийн газарт хүргүүлсэн.


Харин Ерөнхий сайд Н.Учралын зөвлөх О.Батхүү E-Zasag.mn системд “Гараашны татвар цуцлуулах” санаачилга гаргахад 20 хоногийн хугацаанд 100 гаруй мянган иргэн дэмжжээ. Үүний дараа Засгийн газраас хуулийн төсөл боловсруулах шийдвэр гаргажээ. Хуулийн төсөлд иргэдийн өмчлөлийн хувийн хэрэгцээний нэг гарааш эсвэл авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгажээ.

Хуулийн төслүүдийг нэгтгэн УИХ-д өргөн мэдүүлсний дараа Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!