Сүхбаатарын талбайд өнөөдөр /2026.10.15/ хугацаат цэргийн алба хааж дууссан дайчдыг халах нэгдсэн арга хэмжээ зохион байгууллаа
Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд хугацаат цэргийн албаны 2026 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлага Аравдугаар сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Үүнээс өмнө буюу өнөөдөр цэргийн алба хааж дууссан дайчдыг нэгдсэн журмаар халах юм.
Энэ үеэр Сүхбаатарын талбайн төв автобусны зогсоолыг 06:00-13:00 цагийн хооронд түр хаахаар болсон байна. Иймд тус зогсоолд үйлчилдэг нийтийн тээврийн автобуснууд зам дагуух урд талын буудлаас зорчигчдод үйлчлэхээр болжээ.
Мөн өнөөдөр Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн 105 жилийн ойн хүндэтгэлийн жагсаал Сүхбаатарын талбайд 10:30 цагт эхлэхээр товлогдсон байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын Цэргийн штаб, Нийтийн тээврийн бодлогын газар

