Gerelnews
Post

Нийгэм

2026, 10-р сар 05}

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 цаг болгон өөрчиллөө

Админ СэтгүүлчАдмин Сэтгүүлч

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв хуралдааныг ахаллаа.Хуралдаанаар шатахууны татан авалт, нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг хэлэлцэж, ШТС-уудын гаднах дарааллыг бууруулах, авто замын хөдөлгөөний ачааллыг багасгах, иргэдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойллоо.


Тухайлбал, ШТС-уудын ажилтнуудын ээлж хүлээлцэх цагийг өглөөний 08:30–09:00 цаг байсанг 11:00 цаг болгон өөрчлөх зохицуулалт хийнэ. Өглөөний оргил ачааллын үеэр зарим ШТС ээлж хүлээлцэх шалтгаанаар шатахуун түгээлтийг түр зогсоосноор автомашины дараалал нэмэгдэж, авто замын хөдөлгөөнд нэмэлт ачаалал үүсгэж байгаа тул ийнхүү ээлж хүлээлцэх цагийг хойшлуулахаар болжээ. 
 
Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв энэхүү зохицуулалтыг мөрдөж, иргэдийн ажил, сургуульдаа зорчих өглөөний оргил ачааллын үеэр шатахуун түгээлтийг тасалдуулахгүй зохион байгуулахыг холбогдох аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо. Мөн улсын хэмжээнд шатахууны нийлүүлэлт тасралтгүй үргэлжилж байгаа бөгөөд "Шатахууны шуурхай штаб"-аас импортын татан авалтыг нэмэгдүүлэх, тээвэрлэлт, буулгалт, түгээлтийг эрчимжүүлэх, шатахууныг ШТС-уудад шуурхай хүргэх ажлыг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжүүдтэй хамтран үргэлжлүүлэн зохион байгуулж байна гэв. 
 
Эх сурвалж: Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам 

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл

Энэ агуулгын талаар санал бодлоо хуваалцаарай.

Сэтгэгдэлдээ хүндэтгэлтэй хандаарай.

0 / 350 тэмдэгт

0 Сэтгэгдэл

Сэтгэгдэл байхгүй байна. Анхны сэтгэгдлээ үлдээгээрэй!